“ТАЛСТ” ГРУППИЙН ХАМТ ОЛОН ТЭРБУМ МОД АЯНД НЭГДЭЖ БАЙНА
Жил бүрийн 10-р сард бүх нийтээр мод тарих намрын өдрийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн намрын мод тарих өдөрт иргэд олон нийт идэвхтэй оролцож байгаа бөгөөд “Талст группийн хамт олон сүүлийн гурван удаагийн тарилтад тус бүр 450 мод тарьж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манлайлан оролцож байгаа юм. Тухайлбал “Талст” группийн “Хан” ХХК-ийн хамт олон 2022 оны намрын мод тарилтаар 450 мод, “Талст”ХХК-ийн хамт олон 2023 оны хаврын мод тарилтаар 450 мод тарьсан бол энэ оны намрын мод тарилтаар тус группийн “Талст капитал” ХХК-ийн хамт олон мөн 450 мод тарьж нийтдээ 1350 модтой төгөл байгууллаа. Өнөөдрийн мод тарилтын үйл ажиллагаанд тус байгууллагын 30 гаруй ажилтан, албан хаагчид оролцож “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн мэргэшсэн инженер техникийн ажилтнуудын заавар зөвлөмжөөр нийт модоо амжилттай тарьсан юм. Байгаль дэлхийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг бууруулах үйл хэрэгт бодитой хөрөнгө оруулалт хийж. Нийслэлийн цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах үйл хэрэгт сэтгэл гарган гар бие оролцсон танай хамт олонд талархал илэрхийлэн амжилт хүсье. БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ
10 сарын 13 109
Сэтгэгдэл бичих