НАМРЫН БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДРИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хавар намрын бүх нийтээр мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манай байгууллага манлайлан ажиллаж, хавар намрын улиралд нийтдээ 20 мянган мод тарьж ургуулж байна.
Энэ намрын хувьд мөн 10 мянган мод тарихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр 50 гаруй аж ахуй нэгж, мянга орчим иргэдтэй хамтран 8000 орчим модыг амжилттай тарьсан юм.
Намрын бүх нийтийн мод тарилтын үйл ажиллагааг нээхээр УИХ-ын дарга Г.Занданшатар хүрэлцэн ирж, иргэд хүүхэд багачуудыг мод тарих үйлсэд улам шамдан оролцож, сайн сайхныг дэлгэрүүлж байхыг уриалсан юм.
Түүнчлэн Орчлон сургуулийн гуравдугаар ангийн багачууд мод тарих үйлсэд нэгдэж бага балчраасаа байгаль дэлхийгээ хайрлах, мод сөөгийг хугалахгүй байх ухамсарт суралцсан юм.
Намрын мод тарилт ирэх долоо хоногийн Баасан гараг буюу 10-р сарын 20-ыг дуустал үргэлжилнэ.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ
Сэтгэгдэл бичих