НАМРЫН МОД ТАРИЛТЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

НАМРЫН МОД ТАРИЛТЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Жил бүрийн намрын улиралд зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих” арга хэмжээг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон амжилттай зохион байгуулж байна. Намрын мод тарилтын захиалга энэ долоо хоногийн Баасан гараг буюу 10-р сарын 20-нийг хүртэл үргэлжилнэ.

Намрын улиралд аливаа модыг 10-р сарын хоёр дахь долоо хоногоос эхлэн 10-р сарын 20-ны дотор тарьдаг. Энэ үеэр мод нахиагаа зангидаж тайван байдалд орсон байх бөгөөд намар таригдсан мод, сөөг нь хаврын улиралд нахиагаа задлахдаа стрессгүй тайван ургаж чаддаг байна.

Мод тарьж экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, бяцхан үрсдээ мод тарьж арчлах, байгаль дэлхийгээ хайрлах ухамсарт хүмүүжүүлэх хүсэлтэй хүн бүр манай талбайд ирж мод тарих боломжтой.

Намрын мод тарилтын захиалга өгөх бол төв оффисын 75554646, 88089454 дугаарын утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Сэтгэгдэл бичих