“ТОМҮЖИН АЛЬТЕРНАТИВ” СУРГУУЛИЙН 400 ОРЧИМ СУРАГЧИД МОД ТАРИХ АРГАЧЛАЛД СУРАЛЦЛАА
Хүүхэд багачуудыг бага наснаас нь байгаль дэлхийгээ хайрлах, мод цэцэгсийг хамгаалах арга ухаанд сургах нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн чухал үүрэг болжээ.
Тийм ч учраас ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачууд мод тарихын ач холбогдол, арчилж ургуулах аргад суралцах хүсэлтийг ихээр ирүүлж байна.
Тухайлбал “Томүжин альтернатив” сургуулийн 400 орчим сурагчид
* Мод тарих ач холбогдол
* Арчилгаа, усалгаа
* Цөлжилтийн эсрэг модны ач тус гэх мэт сэдвээр илтгэлд хамрагдаж, мод тарих онолын мэдлэгтэй болсон юм.
Тус сургалтыг 12 жилийн туршлагатай, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Ургамал хамгааллын мэргэжилтэн, инженер Ш.Болорцэцэг зохион байгуулсан юм.
Энэхүү сургалтын үеэр сурагч бүр байгаль дэлхийгээ хайрлах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд дор бүрнээ хичээж модыг хайрлан, тарьж ургуулж байхаа илэрхийлж байлаа.
Энэ нь бидний ирээдүй болсон хүүхдүүдийн байгаль дэлхийдээ бодит хөрөнгө оруулалт хийж, цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэж буйн тод илрэл юм.
Цаашид ч мод ургуулахын ач холбогдлыг бага наснаас нь хэлж ойлгуулж байх нь асар чухал гэдгийг мэргэжлийн багш нар хэлж байлаа.
Сэтгэгдэл бичих