2023 ОНЫ БАЙГУУЛЛАГЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2023 ОНЫ БАЙГУУЛЛАГЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын хамт олон, удирдлагууд өнгөрөгч онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэн тайлангийн хурлаа хийж, байгууллагын зорилго зорилт, хэтийн төлөвлөгөөг биелүүлэхэд мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулж бусдыгаа манлайлсан 2023 оны шилдэг алба, ажилтнуудаа тодрууллаа.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын 2023 оны “ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар:

  1. Архив бичиг хэргийн ажилтан Лхамсүрэнгийн БАЯРЦЭНГЭЛ
  2. Хуулийн ахлах мэргэжилтэн Цэрэндоржийн МӨНХЦЭЦЭГ
  3. Техникч Батсайханы БАДМААНЯМБУУ
  4. Ээлжийн ахлах Болдын ЦОЛМОНБААТАР тодорлоо.

Харин энэ оны “ШИЛДЭГ АЛБА”-аар:

  1. Нэргүйн БОЛОР-ЭРДЭНЭ даргатай “Маркетинг, хамтын ажиллагааны алба” шалгарлаа.

Өнгөрч буй жилийнхээ амжилтыг ирэх ондоо улам батжуулан, ажил хөдөлмөрөөрөө манлайлж явахыг нийт хамт олных нь зүгээс хүсэн ерөөе.

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

Сэтгэгдэл бичих