“KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН”-ЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГҮҮЛЛЭЭ

“KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН”-ЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГҮҮЛЛЭЭ

“Таван богд фүүдс” ХХК, KFC брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө гарган “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 1,1 га талбайд “KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН” төслийг хэрэгжүүлсэн билээ.

Энэхүү ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтыг бүх насны иргэд, хүүхэд залуус, бяцхан үрсээ салхилуулах ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хөрөнгө, хүч, халуун сэтгэл гарган бүтээсэн юм. “KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН”-ы гүйцэтгэлийг хүлээлцэх албан бичгийн боловсруулалт хуулийн дагуу бүрэн дууссанаар Улсын комисст хүлээлгэн өгч, Нийслэлийн өмчид албан ёсоор бүртгэлээ.

Энэхүү хөрөнгө оруулалт бол “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын түүхэн дэхь ХУВИЙН ХЭВШЛЭЭС ТАТСАН ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, бүтээн байгуулалт байж чадлаа.

Сэтгэгдэл бичих