МӨСӨНД АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

МӨСӨНД АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Монголын уулчдын үндэсний холбооноос эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн спорт хана дээр зохион байгууллаа.

Тус тэмцээнд практик авиралт, хэсгийн авиралт, финалын авиралт гэсэн хурд, техник хосолсон төрлөөр 28 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулан аваргаа тодрууллаа.

Монголын уулчдын үндэсний холбоо 2018 онд дэлхийн уулчдын холбоонд элсэн орж чансаагаараа дэлхийд 11-рт орж амжилтаа баталжээ. Түүнчлэн өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй тамирчид хоёр хүрэл медалийн эзэн болсон амжилтыг үзүүлсэн байна.

Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээний дараа Франц улсад зохиогдох дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн зургаан тамирчин оролцохоор бэлтгэл хангаж байгаа юм. Нийт тамирчдадаа амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих