ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Өвлийн улиралд дунджаар таван мянгаас зургаан мянган иргэн, хүүхэд залуус “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлдэг.
Эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, бага насны хүүхдүүдээ тоглуулахаар ирсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, халтирч бэртэхээс сэргийлэх үүднээс манай хамт олон цас цэвэрлэгээний ажлыг өвлийн улирлын турш тогтмол хийдэг.
Энэ нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн өвлийн чухал ажлуудын нэг болдог.
Одоогийн байдлаар Төв оффисоос талбай орох явган хүний зам, Төв фантан орчмын хэсэг, Гүйлтийн жижиг, дунд тойрог, Койкагийн талбай, Грийн байк дугуйн талбай, Цагдаа талбай гэх мэт иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг, алхаж гүйдэг хэсгүүдийн цас мөсийг бүрэн цэвэрлэсэн байна.
Цэвэрлэсэн цасыг мод цаслах, дулаалан хучих ажилд ашигладаг. Өвлийн улиралд модыг цасаар хучиж дулаалснаар хавар эрт нахиалах, хатаж гандахгүй байхад тустай бөгөөд 3-4 дүгээр сарын хуурайшилтын үеэр цасны усаар ундаалсан мод нь тэр зундаа хурдан ургаж, мөчир саглагар, навч өнгөлөг байдаг.
Сэтгэгдэл бичих