“ЗОРИЛГОДОО ХҮРЭХ УР ЧАДВАР” ЦОГЦ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт ажилтан албан хаагчдад зориулан амьдралын зөв хэв маягт дадалжуулах, гэр бүлийн харилцаа, эцэг эх болон өсвөр насны хүүхэд хоорондын зөв харилцаа, гэр бүл, хосуудад cэтгэлзүйн зөвлөгөө өгөх олон сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг урилгаар “Хувь хүний хөгжлийн институт”-ын гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач, лектор М.Алтанцэцэг удирдан явуулсан юм. “Зорилгодоо хүрэх ур чадвар” сургалтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 60 гаруй ажилтан албан хаагчид хамрагдаж, амьдралын тойрог, сэтгэл зүй, хэв маягаа тодорхойлох тестийг бөглөн ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилгоо тодорхойлж сурсан юм. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар хувь хүнд тулгамдаж буй бэрхшээлийг даван туулах, төлөвлөж сурах, харилцаа хандлагаа өөрчлөх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх тухай анхны ойлголтыг өгсөн үр өгөөжтэй сургалт болсон юм. Цаг заваа зориулан ирж үнэ цэнтэй зөвлөгөө өгч сургалт зохион байгуулсан сэтгэл судлаач Altantsetseg Manjaa таны цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих