ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУХ ХОГИЙГ БҮРЭН ЦЭВЭРЛЭЛЭЭ
Эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, бага насны хүүхдүүдээ тоглуулахаар ирсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, халтирч бэртэхээс сэргийлэх үүднээс манай хамт олон цас цэвэрлэгээний ажлыг өвлийн улирлын турш тогтмол хийдэг. Сар шинийн баярыг тохиолдуулан Туул голын эрэг дагуух 7,1км явган болон дугуйн замын хогийг бүрэн цэвэрлэж, ачиж дуусгалаа. Мөн бусад орчны хог хаягдлыг цэвэрлэж, төв оффисоос талбай орох явган хүний зам, Төв фантан орчмын хэсэг, Гүйлтийн жижиг, дунд тойрог, Грийн байк дугуйн талбай, Цагдаа талбай гэх мэт иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг, алхаж гүйдэг хэсгүүдийн цас мөсийг бүрэн цэвэрлэсэн байна. Хүүхэд залуус, иргэд та бүхэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайгаар алхаж, цэвэр агаарт салхилахдаа хог хаягдлаа зориулалтын саванд нь хийж бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэхийг манай хамт олны зүгээс уриалж байна.
02 сарын 08 80
Сэтгэгдэл бичих