ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
Жил бүрийн 2-р сарын 14-ний өдрийг Гэгээн Валентины баяр буюу хосуудын хайрын билэгдлийн өдөр болгон тэмдэглэдэг.
Энэхүү баяр нь 13-р зуунд амьдарч байсан залуу ламын хайр дурлалаас үүдсэн юм. Түүхийг сөхвөөс Ромын эзэн хаан Клавдий иргэдээ гэр бүл болохыг хориглож, хатуу зарлиг буулгажээ.
Харин тухайн үеийн залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг эсэргүүцэн хайртай хосуудыг нууцаар адислан гэрлүүлдэг байв.
Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хорьж, улмаар цаазлах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ.
Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэж хаяглан хайр сэтгэлээ илэрхийлж, тэнгэрийн орноос ч үүрд хайрлаж явах болно хэмээн захидлаар дамжуулан гэрээслэл үлдээжээ.
Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм.
Үүнээс хойш дэхий дахинд энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгон тэмдэглэдэг болжээ.
Сэтгэгдэл бичих