УЛИАС МОДНЫ ТАЙРААДАС БЭЛТГЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь Туул голын эргийн хамгаагалтыг бэхжүүлэх, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор улиас модны модожсон мөчрийн тайраадсыг технологийн дагуу бэлтгэж эхэллээ. Энэ жилийн хувьд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженер техникийн ажилчид нийт 60 мянгаас 80 мянган тайраадас бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Улиасны модожсон мөчрийн тайраадсыг хаврын улиралд нахиа нь задрахаас өмнө, намрын улиралд модны өсөлт зогссон үед бэлтгэдэг. Ингэхдээ нэг настай, өвчин хортонгүй, эрүүл, стандартын шаардлага хангасан мөчрийг шилэн авч 20-25 см-ын урттайгаар тайрч бэлтгэдэг байна. Ингэж хадгалсан тайраадсыг хаврын улиралд тав, зургадугаар сарын мод тарилтын үеэр Туул голын эргийн хамгаалалт болгож зурвас үүсгэн тарилтад гаргадаг байна.

Сэтгэгдэл бичих