ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” хэмээн Монгол улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Дорж хэлсэн байдаг...
Өнөөдөр олон улсын “ЭХ ХЭЛ”-ний өдөр тохиож байна. Улс гүрнийг тусгаар улс болгон илэрхийлдэг хамгийн үнэт соёл нь үндэсний хэл бичиг нь юм. Тиймээс жил бүрийн энэ өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн тунхаглан дэлхийн олон улс орон тэмдэглэх болжээ.
Дэлхий даяар Монгол хэлээр 10 сая гаруй хүн ярьдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Тухайлбал, Монгол улс, Өвөр Монгол 7 сая орчим, Буриад Монгол, Халимаг гэх мэт эрт үеэс салан тусгаарласан боловч эдүгээг хүртэл эх хэл соёлоо хадгалсаар байгаа ард түмэн олон бий.
Эх хэлийг тухайн улсын тусгаар тогтнол, үндэстний дархлаа гэж үздэг байна.
Ийм учраас олон улсын эх хэлний өдрийг тэмдэглэн улс орны иргэн бүрд, хүүхэд бүрд эх хэлний үнэ цэнийг мэдрүүлсэн илтгэл, соёлын арга хэмжээ зохион байгуулж нийтээр нь хамруулдаг байна.
Сэтгэгдэл бичих