Үйл явдлын мэдээлэл
“СЭТГЭЛИЙН ДЭМ” ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ
Хахир өвөл, хүйтэн хавартай тулж байгаа малчдад туслах “Сэтгэлийн дэм” хандивын аянд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид болон худалдаа үйлчилгээ эрхлэгчид, түрээслэгчид нэгдлээ. Бүх ажилтан хамтран бод, бог малын төлд зориулсан элгэвч, нэмнээг өөрсдөө оёж, төмөр зудад нэрвэгдээд байгаа Сүхбаатар аймгийн малчдад хүргүүлэхээр аймгийн нутгийн зөвлөлд хүлээлгэн өглөө. Түүнчлэн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн хувцас, малын тэжээл, хивэг гэх мэт материалыг сэтгэл гарган хандивлаж байна. Нийслэлийн харьяаны болон төрийн албаны бусад байгууллагуудыг малчин олондоо туслах хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
02 сарын 26 36
Сэтгэгдэл бичих