“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
Монгол Улсын Засгийн газар Жендерийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын ажилтан, албан хаагчид нэгдлээ. Жендерийн Үндэсний хорооноос зохион байгуулж буй жендерийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендерийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, эрэгтэй эмэгтэйчүүдэд тулгарч буй жендерийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендерийн мэдлэг мэдээлэлтэй мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор соён гэгээрэл, нөлөөллийн аяныг өрнүүлж байгаа юм.
03 сарын 11 46
Сэтгэгдэл бичих