ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Хаврын улирал эхэлсээр хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшилт ихсэх гол нөхцлийг бий болгож байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшлын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу АЮУЛТАЙ түвшинд байна. Учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН бүр сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй.
Хаврын хуурайшилттай үед:
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
- Хашаагаа цэвэрлэх зорилгоор өнжмөл өвсөө шатаахгүй
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр
зорчихгүй байх
- Насанд хүрээгүй хүүхдийг чүдэнз, асаагуураас хол байлгах
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргийг
анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих