ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР
Цаг агаар, уур амьсгал болон усны гамшигт үзэгдлээс хүний амь нас болоод эд хөрөнгийг өдөр бүр, цаг минут тутамд хамгаалах үүрэгтэй Дэлхийн цаг уурын байгууллага нь анх 1950 оны 03 сарын 23-нд байгуулагджээ. Дэлхийн цаг уурын байгууллага нь 193 гишүүнтэй бөгөөд Монгол улс 1963 оны 04-р сарын 04-нд тус байгууллагын албан ёсны, бүрэн эрхэт гишүүн орон болжээ. Энэ өдрийг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэдэг бөгөөд 2022 онд “Эрт сэрэмжлүүлж, эртнээс арга хэмжээ авъя” гэсэн сэдвээр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн гадаргуугийн 70 орчим хувийг бүрхэн байдаг далай бол цаг уурын өөрчлөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг дэлхийн цаг уур, уур амьсгалын гол хөдөлгөгч хүч юм. Мөн далай, тэнгис нь дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд дэлхийн худалдааны 90 гаруй хувийг тээвэрлэж, далайн эрэгээс 100 км зайд амьдардаг хүн төрөлхтөний 40%-ийг тэжээж байдаг.
Сэтгэгдэл бичих