ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ

ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ

Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр 2024 оныг “Тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу "Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ” нэгдсэн арга хэмжээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон нэгдлээ.

Энэхүү ажлын хүрээнд иргэдийн зорчих хэсэг болон төв зам дагуу их тэнгэр цогцолбор хүртэл хашааны гадна болон дотор хэсэг, авто зогсоол орчмын нийт хогийг түүж хогийн цэгт зөөвөрлөлөө. Манай хамт олны хувьд иргэдийн ая тухтай,цэвэр орчинд амарч, зугаалах орчныг бүрдүүлэх үүднээс бүх нийтийн цэвэрлэгээг үе шаттайгаар тогтмол хийж гүйцэтгэсээр ирсэн.

Хүрээлэн буй орчиндоо ээлтэй байж амарч зугаалж буй та бүхэндээ баярлалаа.

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ

Сэтгэгдэл бичих