Хаврын мод сөөгний шохой хийх нь олон талын ач холбогдолтой. Хавар шохой хийх нь таримал мод сөөгний арчилгааны гол ажлын нэг юм.
Мод, бут, сөөгийг ургамлын өндрөөс нь харж байгаад гол ишинд нэгэн жигд өндөртэй шохойн түрхлэг хийж өгнө. Найруулах тун хэмжээний хувьд, байгалийн лагшин 10кг, бор давс хоёр кг хийж, 1-2 литр усанд маш сайн уусгаж хольж өгнө. Бор давс хийх нь шохойг барьцалдуулах чадвартай болгож өгч байгаа юм.
Мөн шохойн нь модыг хортон шавьжнаас хамгаалж өгнө. Гол ишээр дамжин дээшээ авирч буй хортон шавж холтос болон гол иш нь гэмтсэн модны завсар зайгаар хоёрдогч хортон нэвтрэн орохоос хамгаална. Өөрөөр хэлбэл, шохой хийснээр модыг гэмтээх магадлалтай элдэв хортон шавж шохойг идэж дотроосоо түлэгдэн үхнэ.
Үүнээс гадна мод, сөөгний ишинд мeханик гэмтэл үүссэн холтос, золом модлог нь гэмтсэн ишийг нар салхи модны чийг алдалтаас хамгаалж шохойн түрхлэг хийх нь амьдрах хувийг нь нэмэгдүүлж өгнө. Бас нэг чухал зүйл нь таримал мод, сөөгний өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээс гадна гэмтсэн иш, таналт тайралт, шуулт хийсэн мөчирт чийг алдалт болон өвчин үүсэх эрсдэлийг бууруулж өгдөг ач холбогдолтой.
Сэтгэгдэл бичих