ШАШНЫ ЗАН ҮЙЛ ХИЙЖ ИЛ ГАЛ ТАВИХЫГ ХАТУУ ХОРИГЛОНО
Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зориудаар гал тавьсан үйлдэл гарлаа.
Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд үл таних хүн шашны зан үйл хийж зориуд гал тавилаа.
Хүрээлэнгийн ажилтнууд шуурхай ажиллаж галыг бага дээр нь түргэн унтрааж, дээрх хүний мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн болно.
Иргэд та бүхэн ногоон байгууламж, нийтийн өмчид ариг гамтай хандахыг хүсье.
Мөн хогоо хогийн саванд хаяж, ногоон байгууламжийг сүйтгэхгүй байхыг чинь сэтгэлээсээ хүсэж байна.
Сэтгэгдэл бичих