ШИЛМҮҮСТ МОДНУУДЫГ ӨВЧЛӨЛӨӨС ХАМГААЛАХ АЖИЛ ХИЙГДСЭЭР БАЙНА

ШИЛМҮҮСТ МОДНУУДЫГ ӨВЧЛӨЛӨӨС ХАМГААЛАХ АЖИЛ ХИЙГДСЭЭР БАЙНА 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ногоон байгууламжийн арчилгааны ажил жилийн дөрвөн улирлын турш өдөр тутам үргэлжилдэг. Шилмүүст моднуудыг өвчлөлөөс хамгаалах зорилгоор угаах буюу ариутгалын ажил хийдэг.

Энэ хүрээнд шилмүүст мод таригдсан хэсгүүд болох дугуйн зам, төв талбай орчимд тарьсан моддыг тусгайлан бэлдсэн усаар шүршин угаадаг уламжлалтай. Тодруулбал шилмүүст модыг 0,5 хувийн марганцын уусмал бүхий усаар титэм оройноос эхлэн дээрээс нь доош чиглүүлэн өндөр даралттай усаар угааж, өвчин хортонд өртөхөөс сэргийлдэг.

Энэ нь хөгц, мөөгөнцөр, вирусийн халдвар, бактерийн гаралтай өвчлөлөөс модыг хамгаалаад зогсохгүй тоос тортог бохирдлоос нь цэвэрлэдэг.

Түүнчлэн шилмүүст модны амьсгалах, ургах эрчмийг нэмэгдүүлж өгдөг юм. Хаврын улиралд ийнхүү угааж ариутгах нь цэцэрлэгжүүлэлтэд зайлшгүй хэрэгтэй арчилгаа болдог.

Сэтгэгдэл бичих