“ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ” БОЛОН “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ.
2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, “Шинэ монгол технологийн дээд сургууль” хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ болон “Шинэ монгол технологийн дээд сургууль” ногоон байгууламжийн технологи, инновацыг нэвтрүүлэх, ногоон байгууламж, тохижилт, мод сөөгийг тарьж ургуулах хамтарсан сургалт, судалгааг хэрэглээнд нэвтрүүлэхийг уриалах, судлах, турших зэргээр академик - коммюнити түншлэлийн соёлыг төлөвшүүлэх, Монгол улсын дээд боловсрол, хөдөлмөрийн зах зээл, эдийн засагт үр өгөөжтэй стратегийн ач холбогдол бүхий харилцааг бий болгох зорилгоор тус санамж бичигт гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл бичих