ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА.
Нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэн эрүүл, эко орчныг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэлийн иргэдийн амарч, салхилах дуртай газруудын нэг. Энэ утгаараа үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг улам нэмэгдүүлэхийн тулд талбайнхаа тохижилт, сэргээн засварлалт дээр анхаарч байна. Тухайлбал сандалнуудаа будаж янзлан, хогийн савнуудаа солих, хуучирч муудсан зам талбайгаа засах, самбаруудаа шинэчлэх гэх мэтээр аж ахуйн ажлуудыг эрчимтэй хийж байна. Хүч хөдөлмөрөө зориулан хийсэн бусдын ажлыг хүндэтгэж, иргэн та “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр зугаалахдаа хайр гамтай, соёлтой үйлчлүүлээрэй.
04 сарын 30 86
Сэтгэгдэл бичих