ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ
Манай талбай дээр иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг хамгаалах, иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтын ажиллагаатай байгууллагууд болох Дотоод Хэргийн Их Сургууль, “ШИНЭ МОНГОЛ” Технологийн дээд сургууль, “АВАРГА” Дунд сургууль, Худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран энэ удаагийн их цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд нийт 496 хүн оролцож, эхний ээлжийн 30 га талбай, төв оффисоос 8,4 га хүртэлх талбай, дугуйн тойрог болон Маршалын гүүр хүртэлх нийт 150 орчим га талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, хог ургамлыг нь түүсэн. Байгаль дэлхийдээ ээлтэй байж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ээр үйлчлүүлэхдээ хогоо хогийн саванд нь хийж хэвшихийг уриалж байна. БАЙГАЛЬ ХОГИЙН САВ БИШ ! ЦЭВЭР ЦЭМЦГЭР ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХЭД ОРОЛЦСОН БҮХ ХҮМҮҮСТ БАЯРЛАЛАА. #Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургууль #Шинэ Монгол Технологийн дээд Сургууль #АВАРГА Дунд сургууль #Худалдаа үйлчилгээ эрхлэгчид
05 сарын 04 77
Сэтгэгдэл бичих