Туршлага солилцлоо
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн сургалт судалгаа, төсөл хөтөлбөрийн олон талт үйл хэргээр тууштай дэмжин хамтарч ирсэн Монгол улсын соёлын элч, Ногоон Улаанбаатар төслийн удирдагч Сато Норико, Хоккайдо мужийн Ойн судалгааны хүрээлэнгийн ахлах, доктор Ёойчи Вакита (Dr), тус хүрээлэнгийн залуу эрдэмтэн, доктор Масато Хаямизу (PhD), Ногоон Улаанбаатар төслийн 8 дах нарийн бичгийн дарга Мэгро Тазаюүки нар манай хүрээлэнд хоёр өдөр ажиллаж, мэргэжлийн сургалт, талбайн туршилтаар мэргэжилтнүүдийн маань мэдлэг мэдээллийг нэмэгдүүллээ. Монгол орны хөрс, цаг уурт зохицсон шийдэл, туршлага нэвтрүүлэх боломжуудын талаар болон мод бутыг шавьж мэрэгчээс хамгаалах байгальд ээлтэй арга туршлагаасаа хуваалцсаны дээр ногоон бүтээн байгуулалтыг ногооноор нь авч үлдэхийн ашиг тусыг тодотгосон ажил хэрэгч саналуудыг ч солилцлоо. Монгол Улс, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн төлөө олон сайхан ажлуудыг санаачилж, дэмжиж ирсэн эрхэм Сато сан болон Та бүхэндээ талархал илэрхийлье!
10 сарын 09 54
Сэтгэгдэл бичих