Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд энэ жилийн намрын мод тарих олон нийтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн намрын тарилтанд маань 20 гаруй аж ахуй нэгж, гэр бүлүүдийн төлөөлөл оролцож, 2,000 гаруй мод тарьлаа. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэе
Та мод тарьж хараахан амжаагүй бол ирэх жилийн хавар бидэнтэй нэгдээрэй.
Хамтдаа ногоон ирээдүйг үр хойчдоо өвлүүлцгээе.
Сэтгэгдэл бичих