Багахангай дүүрэгт "НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦ" сургалтаа хийлээ

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТАА ХИЙЛЭЭ

“Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” -гийн инженерүүд “Ногоон байгууламжийн цогц сургалт”-аа Багахангай дүүрэгт амжилттай хийлээ. Мэдлэг туршлагаа нэмэгдүүлж, салбартаа манлайлсан инженер, техникийн ажилчид маань 12 жилийн хугацаанд тарьж ургуулсан 142 мянга гаруй мод сөөг бүхий ногоон байгууламжийг хэрхэн бий болгосон талаарх туршлагаасаа хуваалцсан юм.

Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ийнхүү модыг зөв тарьж ургуулах, арчлах тухай мэдлэгийг түгээж байгаа юм.

Нийслэлийн Багахангай дүүрэг нийтдээ 140км/кв талбайг хамардаг. Энэ хүрээнд газар нутагтаа мод үржүүлгийн газар болон бордооны үйлдвэр байгуулах, цаашлаад ногоон байгууламжийн чиглэлээр жижиг дүнд үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой байгааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул онцолж байлаа.

Ийнхүү ногоон байгууламжийн тухай сургалт хийж мэргэжлийн туршлагатай инженерүүдээс зөвлөгөө мэдээлэл авах нь цаг үеэ олсон, чухал ажил болж байгааг Багахангай дүүргийн удирдлагууд онцолж байлаа.

Шинэ он гарсаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэл хотынхоо бүх дүүрэгт мод сөөг, ургуулах, арчилж амьдруулах тухай сургалт явуулж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих