“Ангуучин хачиг”-ний ач холбогдлын талаар мэдээлэл өглөө
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн инженерүүд долоо хоног бүр тодорхой сэдвээр ажилтнууддаа сургалт зохион байгуулж мэдээлэл өгдөг. Арчилгааны инженер Б.Дэлгэрмаа өнөөдөр /2018.02.22/ “Хүнсний ногоо ба гоёл чимэглэлийн ургамлыг үржүүлгийн биологийн аргаар хамгаалах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар “ангуучин хачиг”-ний тухай сонирхолтой мэдээлэл өгсөн юм.
Ангуучин хачиг нь ургамлыг гэмтээж буй ашиггүй хачгийн авгалдай болон өндөгөөр хооллодог ашигтай хачиг аж. Ихэвчлэн хүлэмжийн хүнсний ногоо, гоёл чимэглэлийн ургамал, үр тарианы ургамалд шимэгчилж буй хачигийн эсрэг үржүүлэн ашигладаг байна. Бие гүйцсэн хачиг нь лийр хэлбэртэй, боровтор өнгөтэй, биеийн хэмжээ 0.5 мм-аас хэтрэхгүй. Өндөг нь дугуй хэлбэртэй, 0.14 мм диаметртэй, өндөгөө навчин дээр ил гаргана.
Тухайн хачигууд нь хүлэмжийн нөхцөлд 28-40˚С хэмтэй, чийгтэй нөхцөлд маш хурдан хугацаанд өсөж үржинэ. Хачигийн үржүүлэхдээ 20-25°C-ийн дулаантай, 66-70% -ийн чийгшилтэй нөхцлыг бий болгодог байна. Ангуучин хачиг үржүүлэх ажил хавар ургамал ургаж эхлэхээс өмнө эхлэх бөгөөд ургамал соёолж эхлэх үед нимфийн шатандаа байхаар төлөвлөдөг аж.