Ардын уран зохиолч, Академич Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөө

Ардын уран зохиолч, Академич Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн 111 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөг 2019.05.06-нд сүндэрлүүлсэн билээ.
Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэн 1908 оны 09 дүгээр сарын 14-нд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ. Ц.Дамдинсүрэн нь Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиосон нэрт соён гэгээрүүлэгч билээ Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1986 оны 3-р сарын 28-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын “Ардын уран зохиолч” цолыг анх хүртээжээ.
Нийслэлийн Захирагчийн албанаас 1000 м2 –д талбайд Их зохиолчийн хөшөөг босгох тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Хөшөөг Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд таван метрийн өндөртэйгөөр урласан байна.
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая