Архив, албан хэрэг хөтлөлтийн шинэ программын талаар сургалт зохион байгууллаа

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын Архив, бичиг хэргийн ажилтан М.Ганчимэг өнөөдөр /2019.02.21/ Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх сургалт явууллаа. Сургалтаар
1. Албан хэрэг хөтлөлтийн EDOC программын шинэчилсэн хувилбарын тухай
2. Архивын хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт баримт бүрдүүлэн өгөх тухай мэдээлэл өгч, анхаарах зүйлсийн талаар санууллаа. Сургалтын төгсгөлд мэдлэг, мэдээллээ баталгаажуулж дасгал ажиллав.
Сургалтад тус газрын Захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн ажилтан, алба хаагчид, Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтсийн инженерүүд, Харуулын алба, Аж ахуйн албаны дарга нар хамрагдлаа.