БНСУ-ын Гояан хотын зочид төлөөлөгчид ҮЦХ-гээр зочиллоо.

Өнгөрөгч баасан гариг буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөртэй зэрэгцэн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд БНСУ-ын Гояан хотын Байгаль орчны хэлтсийн дарга Ким Вүн Юүн – аар ахлуулсан төлөөлөгчид болох Ногоон байгууламжийн багийг хариуцсан ахлагч Ким Жун Чон, Цэцэрлэгт хүрээлэн болон амрагч нарыг хариуцсан багийн ахлагч Чой Хе Чан, болон MICE Industry олон улсын гадаад харилцааны хэлтсийн ахлагч Бе Сүн Жин нар зочиллоо. Гояан хотын төлөөлөгчид 7 дахь жилдээ Дундговь аймагт орших Гояан төглийн нөхцөл байдалтай танилцхаар зорьж ирсэн юм. Нэгэнт монгол орныг зорьж ирсэнийх Үндэсний хэмжээний Цэцэрлэгт хүрээлэнтэй танилцаж, цаашид ногоон байгууламжын чиглэлээр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох хүсэлт тавьсанаар ийнхүү хүлээн авч уулзлаа. Гояан хотын зочид төлөөлөгчид Цэцэрлэгт хүрээлэндээ найрсагаар хүлээн авч нөхөрсөг сайхан уулзалт зохион байгуулсанд талархлаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагаа цаашид улам өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.