БНСУ-ын Парламентийн гишүүд Сөүлийн төгөлд мод тарьлаа
Монгол Улсын Засгийн Газрын урилгаар БНСУ-ын Парламентийн гишүүдийн төлөөлөл төрийн албаны хүмүүсийн хамтаар “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын Сөүл хотын нэрэмжит төгөлд мод тарьлаа. Энэ удаагийн мод тарилтанд хүрээлэнгийн орлогч дарга Ү.Оюунзул мод тарих үйлсэд нэгдсэн албаны хүмүүст талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ хэлсэн юм. Энэ өдөр хүрэлцэн ирсэн БНСУ-ын төр засгийн өндөр албан тушаал бүхий зочидыг танилцуулбал: Парламентын гишүүн Минжү намын дэд дарга Сөүл хотын намын хорооны дарга, Парламент дахь төрийн албаны байнгын хорооны гишүүн Ким Ён Жү, Парламентын гишүүн, шинжлэх ухаан технологи мэдээлэл холбооны байнгын хорооны гишүүн Ку Юун Жин, Парламентын гишүүн, эдийн засгийн халамжийн тусгай хорооны дарга, эрүүл мэнд нийгмийн хамгааллын байнгын хорооны гишүүн Ким Сан Хи, Парламентын гишүүн,Гэр бүлийн байнгын хорооны дарга, эрүүл мэнд нийгмийн хамгааллын байнгын хорооны гишүүн Нам Ин Сүн, Инчон хотын Ёнсү дүүргийн намын хорооны дарга, парламент дахь төрийн албаны байнгын хорооны гишүүн Пак Чан Дэ, КЕD-БНСУ-ын Групп Кропрацууд, Дата басс мэдээлэл, санхүүгийн судалгаа өгдөг үйлдвэрлэлийн эвслийн дарга Юүн Жүн Пил болон Ён Жү гишүүний туслах Жу Тэ Сан нар энэ үйл ажиллагаанд оролцлоо.