ДОТООД НӨӨЦ БОЛОЛЦООГОО АШИГЛАН НЭГ НАСТ ЦЭЦГИЙН ҮРСЭЛГЭЭ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ жил бүр 40-50 мянган нэг наст цэцгийн үрсэлгээг худалдан авдаг. Энэ зардалд дунджаар 30-40 сая төгрөг зарцуулдаг. Харин өнгөрсөн жилээс эхлэн төсөв мөнгөө хэмнэх үүднээс өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан тодорхой тооны нэг наст цэцгийн үрсэлгээг хийж эхэлсэн. Тухайлбал, 2020 онд бид 10 мянган ширхэг нэг наст цэцэг үржүүлснээр “Хайрлаарай” төгөл, “хүүхдийн тоглоомын талбай”-д цэцгийн мандал байгуулан өнгө үзэмжийг нь нэмэгдүүлсэн. Мөн цэцгийн мандлаасаа “ голт гэсэр” , “одой наранцэцэг”, “хилэнцэцэг”, “хумсан цэцэг” зэрэг дөрвөн зүйлийн цэцгийн үрийг түүж, 2021 ондоо 10-15 мянган ширхэг нэг наст цэцгийн үрсэлгээ бэлтгэн мандлын талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Бид 3-р сараас эхлэн үр цацаж өнөөдрийн байдлаар 5000 ширхэг “хумсан цэцэг”, “хилэн цэцэг”-ийн үрсэлгээг бортогонд суулгаад байна. Ингэснээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ӨНОТҮГ өнгө үзэмжээ нэмэх өнгийн цэцэгсээр талбайгаа гоёод зогсохгүй төсвийн мөнгийг ч хэмнэж байгаа юм.