“Эерэг хандлага ба ёс зүй” лекц сонслоо

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт ажилтан албан хаагчид өнөөдөр /2020.01.15/ “Полиси” төвийн сургагч багш Г.Эрдэнэгэрэлийн “Эерэг хандлага ба ёс зүй” сургалт, лекцэд хамрагдлаа. Уг сургалтаар байгууллагын удирдлага, хамт олон өөрийн итгэл үнэмшил, эерэг хандлага, ёс зүйтэй байхад хэрхэн суралцах талаар өөрийн амьдралын бодит туршлага болон эерэг өөрчлөлтүүдэд түшиглэн ярьсан юм.
Лекцийн гол агуулга нь “Хандлага нь хувь хүний итгэл үнэмшлийн нийлбэр. Тиймээс хандлагаа өөрчлөхийн тулд хувь хүнийхээ итгэл үнэмшлийг өөрчлөх нь чухал” гэсэн санаа байв. Тухайлбал гэр бүлдээ сэтгэл хангалуун байх, ажилдаа сэтгэл хангалуун байх, өөрийнхөө сэтгэхүйг эхлээд өөрчлөх, бүтээмжтэй цаг бий болгох, харилцаа нь зөвхөн мэдээлэл дамжуулах бус хэрэгцээ хангахад зориулагдсан болохыг ойлгож мэдрэмжтэй байх зэрэг СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ ур чадварт суралцах аргуудын талаар чөлөөтэй ярилцлаа.