“ЭХ ДЭЛХИЙ - НОГООН ИРЭЭДҮЙ” ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО.

“Эх Дэлхий - Ногоон ирээдүй” зурагт хуудасны уралдаан
“Эх Дэлхий - Ногоон ирээдүй” зурагт хуудасны уралдааныг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар 20-ны өдрүүдэд мэргэжлийн, сонирхогч, ЕБС-ын сурагчид гэсэн 3 ангилалаар зарласан. “Эх Дэлхий - Ногоон ирээдүй” зурагт хуудасны уралдаанд мэргэжлийн уран бүтээлчдээс 10 уран бүтээл, сонирхогчдоос 6 уран бүтээл, ЕБС-ын сурагчдаас 150 гаруй уран бүтээлүүд ирсэн байна.
Шилдэг бүтээлүүдийг шалгаруулах шүүгчдийн комисст Монгол улсын төрийн соёрхолт зураач, Монголын Дүрслэх Урлагын Академийн ерөнхийлөгч, Академич Ц.Цэгмид, Ардын зураач, Монголын Дүрслэх Урлагын Академийн зөвлөлийн гишүүн, Академич До. Болд, МУБИС-ын дүрслэх урлагын тэнхимийн эрхлэгч ШУ-ны доктор, Монголын Дүрслэх Урлагын Академийн зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэцог, МУ-ын гавьяат багш, МУ-ын тэргүүлэх зөвлөх, Монголын Дүрслэх Урлагын Академийн дэд ерөнхийлөгч Н.Лхагваа, Мон-ген дунд сургуулийн дүрслэх урлагын багш, Академич Ш.Төмөрбаатар зэрэг мэргэжлийн түвшний уран бүтээлчид ажиллаж, мэргэжлийн уран бүтээлчид болон ЕБС-ын сурагчдын шилдэг бүтээлүүдээс дараах шалгуур үзүүлэлтийн дагуу шүүж шалгарууллаа. Үүнд:
- Уран бүтээлийн сэдэв агуулга
- Зохиомж,
- Өнгөний зохицол,
- Илэрхийлэх чадвар
Мэргэжлийн уран бүтээлчид:
1-р байр: Зураач Н.Мөнхбат
2-р байр: Зураач Ж.Сэргэлэнболд
3-р байр: Зураач Г.Золбоо
ЕБС-ын сурагчид:
1-р байр: Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч Х.Хүслэн
2-р байр: 57 дугаар дунд сургуулийн сурагч Э.Ууганбаяр
3-р байр: Монгени дунд сургуулийн сурагч Х.Хулан
Тусгай байр: 60 дугаар дунд сургуулийн сурагч Э.Сарнай
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шагналаар тусгай байранд: БЗД-ийн 14-р дунд сургуулийн сурагч О.Батбаатар тус тус шалгарсан байна.