ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ "БҮХ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИХ ӨДӨР"-ИЙГ ДЭМЖИЖ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн энэ жилийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2013 оны 05 дугаар сарын 11-нд амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 4 төрлийн 2000 гаруй мод тарилаа. Мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, эрүүл мэндийн сайд Н.Удвал, батлан хамгаалхын сайд Лу.Болд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, НИТХ-ын дарга Д.Баттулга, экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгчид зэрэг 36 аж ахуйн нэгж болон хувь хүн, албан байгууллагууд мод тарьж ногоон Улаанбаатарын төлөө бидэнтэй нэгдлээ.