“Генералуудын төгөл”-д тарьсан мод сөөгөнд арчилгаа, цэнэг усалгаа хийлээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд “Монгол генералуудын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Удахгүй тохиох “Монгол генералуудын өдөр”-ийг угтаж 2016 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд тарьсан 108 ширхэг улиасыг арчлах, услах ажлыг өнөөдөр /2018.04.18/ зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд ШШГЕГ-ын 405-р хаалттай хорих ангийн удирдлагууд, албан хаагчид оролцож мод сөөгний тогоог цэвэрлэн, шар өвсийг тармаж, цэнэг усалгаа хийсэн юм. ШШГЕГ-ын харьяа 405-р ангийн 20 жилийн ойн арга хэмжээ, Монгол генералын өдрийг угтаж энэхүү бүтээлч ажлыг зохион байгуулав.
Монгол Улсын хэмжээнд нийт 180 генерал цолтон төрөн гарснаас 95 генерал өдгөө амьд сэрүүн байдаг бөгөөд 30 генерал одоо төрийн албанд ажиллаж, ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт арвин туршлага, мэдлэг оюунаа зориулан зүтгэж байна.