Герман, хоньч нохойн тэмцээн болж өндөрлөлөө

Монгол дахь Герман Хоньч Нохойн Холбооноос хаврын тэмцээнийг 2019.04.06-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зохион байгууллаа. Шүүгчээр Тайвань улсын мэргэжилтэн, олон улсын шүүгч ноён Lin Yang-Hsien ажилласан байна.
Тэмцээнд оролцогч нохдыг Улсын Мал Эмнэлэгийн харьяа эмнэлгүүдэд вакцин, туулга, rabies вакцин, цусны шинжилгээнд хамруулж эрүүл ахуйг сайтар хангасныг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Мөн пасспорттой байх, олон улсын цэвэр үүлдрийн гарал үүслийн гэрчилгээтэй байх зэрэг шаардлагыг тавьжээ.
Тэмцээнийг сонирхогч, оролцогч, идэвхтэн гишүүдийн олонх нь хүүхэд залуучууд. Энэ ч утгаараа тус тэмцээн нь хүүхэд залуучуудын сонирхлыг дэмжих, амьтан хайрлах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ач холбогдолтой гэж үздэг.