ГОЁ НОМ УНШИХАД СЭТГЭЛ СЭРГЭДЭГ НОМЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ

Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг номын үзэсгэлэн худалдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг үзэсгэлэнд гарсан номууд 5-20% хямдарч, уншигчдын дунд АХА тэмцээн зохион байгуулагдаж, гоё номоо уншиж сэтгэлээ сэргээж, энэ өдрүүдийг зугаатай оюунлаг өнгөрүүлцгээлээ.
Зун цаг гэхээр бидний санаанд амралт зугаалга л орох юм даа. Уг нь байгалийн сайхныг мэдэрч, хол ойрын ажлаа амжуулан, тархи толгойгоо амрааж, алжаалаа тайлах улирал мөн л дөө.Гэхдээ бас үүнтэй зэрэгцээд “Амьдрал бол төмөртэй адил. Арчаад хөдөлгөөд байвал улам өнгө орно. Хөдөлгөхгүй, арчлахгүй бол зэвэрнэ” гэж үг байдгийг санацгаая. Ингэж өнгөтэй өөдтэй, гэрэл гэгээтэй амьдрахад танд ном л тус болно. Оюуны сайхан сайхан бүтээлийг уншиж, сэтгэлийн цэнгэл эдлэн улмаар олж авсан санаа сэдлээ “чулуу болгож” чадвал хэн бүхэнд хэрэгтэй шүү дээ. Өөрөө уншихын сацуу бас үр хүүхэд хойч үеэ номонд дуртай болгож өгвөл чухам өвлүүлж үлдээх эрдэнэ тэр билээ.