Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

Дэлхийн 187 оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил дэлхий даяар “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг ЦЭГЛЭЕ!” энэхүү уриан дор нэгдэж байгаа бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ хүчирхийллийн эсрэг тус аянд нэгдэж байна.
Та бүхэн ч жендэрт суурилсан хүчирхийллийн бүхий л хэлбэрийн таслан зогсоох энэхүү аянд нэгдэж хүчирхийлэлгүй, айдасгүй, амар амгалан орчныг бий болгохын төлөө хамтдаа хичээцгээе!
Уураар биш ухаанаар
Хүчээр биш хүндлэлээр