Хаврын бүх нийтийн цэвэрлэгээнд - Хүрээлэнчүүд...
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг,чиглэлийн дагуу 2017 оны хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Бямба гарагт зохион байгуулахаар болж уг цэвэрлэгээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг,харъяа газар,байгууллагуудын албан хаагчдыг оролцуулахаар Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамжийн дагуу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын хамт олон өнөөдөр нийт ажилтан албан хаагчдаараа Нийслэл хүрээ өргөн чөлөө /Нарантуул захын уулзвараас Их Монгол улсын гудамж хүртэл/ 51680 мк2 зам талбайн 2 портер машин хог буюу 2 тонн хог хаягдалыг цэвэрлэгээ хийсний сацуу цэцэрлэгт хүрээлэнгийнхаа нийт зам талбай болон өөрсдийн оффисын өрөө тасалгаанд бүрэн цэвэрлэгээ ариутгалыг давхар хийж, бага зэргийн засвар өнгө сэргээх будгийн ажлыг хийцгээлээ.Цэвэр цэмцгэр нийслэл хотын төлөө Эрхэм иргэн та ч бас гэр орон, ойр орчимдоо цэвэрлэгээ хийж бидэнтэй нэгдээрэй... Хоггүй хотод амьдарцгаая!