Хэрхэн модыг үртэслэх аргаар услах вэ?

Хэрхэн модыг үртэслэх аргаар услах вэ?
Модыг үртэслэж услахад өнжсөн буюу хуучин үртэс илүү тохиромжтой байдаг. Шинэ үртсэнд хортон шавьжны авгалдай байх магадлалтай байдаг учраас та бүхэн үртэс сонгохдоо өнжсөн үртэс сонгох нь зүйтэй. Модны хөрсөнд үртсээсээ 4-5 см орчим жигд хучилт хийн, нягтшуулаад тухайн модны үндсэнд тохируулан усалгааг хийж өгнө.
�Ач холбогдол нь:
- Хөрсний чийгийг удаан барина.
- Нарнаас ирж байгаа хэт халалтыг бууруулж хөрсний чийгийг ууршихаас сэргийлнэ.
- Хортон шавьжаас хамгаална.
- Хөрсийг сийрэгжүүлж, үндсийг амьсгалах боломжийг бий болгоно
- Усалгаа хоорондын зайг уртасгана.
Мөн энэ арга нь зуны улиралд хөрсний хэт халалтаас сэргийлэхээс гадна намар нь ялзрахаас, өвөл нь хүйтнээс хамгаалж өгдөг.
Хөдөө гадаа удаан хугацаагаар явахдаа эсвэл модоо услах завь зай гарахгүй байгаа бол та бүхэн энэ аргыг хэрэглээд нэг үзээрэй.
Таны тарьсан мод бүхэн ургаж, цэцэг бүхэн дэлгэрэх болтугай.
Соёлтой_Хот
Соёлтой_Хүрээлэн