Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авч байна
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн үйлдвэрлэлийн талбайд үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авч эхэллээ. Материалыг 2017 оны дөрөвдүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээн авна.
Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг судалж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 65 дугаар тогтоол, ҮЦХ ОНӨТҮГ-ын даргын 2016 оны А/09 дүгээр тушаалаар батлагдсан Худалдаа үйлчилгээ эрхлэх журмын дагуу сонгон шалгаруулна.
Бүрдүүлэх материал:
-Өргөдөл
-Оршин суугаа хорооны тодорхойлолт
-Эрх бүхий байгууллагын худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
-Үйл ажиллагаа явуулах үйлчилгээний бодит зураг
-Цээж зураг
Материалыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын Гэрээний мэргэжилтэнд хүлээлгэн өгнө үү.