Хөлбөмбөгийн нээлттэй хичээлд оюуны бэрхшээлтэй залуусыг хамрууллаа

Тусгай олимпийн Абу Даби дэлхийн наадамд мөнгөн медал авсан хөл бөмбөгийн баг "Хамтарсан Фитнесс Хөтөлбөр"-ийн залуучуудад зориулан нээлттэй хичээлийг 2019.04.14-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд зохион байгууллаа.
“Хамтарсан Фитнесс хөтөлбөр” нь энгийн хүүхэд залуус оюуны бэрхшээлтэй тамирчидтай хамт хөлбөмбөг тоглох, фитнесийн олон арга хэмжээнд оролдогоороо онцлогтой.
Мөн оюуны бэрхшээлтэй залуустай найз нөхөд болох, нэгнээ хүндэтгэх, нийгмийн сөрөг хандлагыг өөрчлөх, олон нийтэд нөлөөлөх, дуу хоолой болох үр дүнтэй үйл ажиллагаа боллоо гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.