ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сөүл хоттой хамтран ажиллаж байна. Өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын Гадаад харилцааны хэлтсийн дарга Woonseok Baeк тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын хүрээнд Сөүл хотын хөрөнгө оруулалтаар хийгдсэн "Сөүл ой" болон одоо хэрэгжүүлж байгаа хүүхдийн тоглоомын талбайн төслийн ажилтай танилцаж 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус тоглоомын талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүлээлгэж өгөхөөр боллоо. Төлөөлөгчид цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.