“Мандах” их сургуулийн оюутнууд 200 ширхэг чацаргана тарилаа

“Мандах” их сургуулийн багш, ажилтнууд, төгсөх дамжааны оюутнуудын хамт олон “Мод тарьж амьд өв үлдээе” аян өрнүүлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг чацаргана /2019.09.26/ тарилаа.
Тус сургуулийн хамт олон жил бүр мод нэмж тарин “Мандах төгөл”-өө улам өргөжүүлэхээ илэрхийллээ. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье.