Монгол банхарын үзэсгэлэн тэмцээн болж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд монгол банхарын үзэсгэлэн тэмцээн болж байна. Монгол банхар судлалын холбооноос энэхүү тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд 3 насны ангилалаар эр , эм 90 нохой оролцож байна.