МОНГОЛЫН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАГСДЫН II ИХ НААДАМ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр буюу 2015 оны 09-р сарын 21-ний Даваа гарагт Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгуулагсад болон доноруудын дундах Сдортын II-р их наадам боллоо. Тус наадам нь дартс, ширээний теннис, ойрын зайн дугуйн уралдаан, сагсан бөмбөг, газрын теннис, ойрын зайн гүйлтийн тэмцээн ... гэх мэт нийт 10 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж ялагчдаа тодрууллаа. Сонирхуулахад Шар пудволктой тамирчид нь эрхтэн шилжүүлэн суулгуулсан, цагаан пудволктой тамирчид нь донор, ногоон пудволктой тамирчид нь тус эмнэлгийн эмч ажилчид бөгөөд тэмцээн маш сайхан нөхөрсөг болж өндөрлөлөө.