Мөсний шагайн УАШТ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ
2018/02/02 1512
“Улаанбаатарын өвлийн наадам-2018” арга хэмжээний хүрээнд Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2018.02.02/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд хөдөө орон нутаг, нийслэлээс 200 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна.
Тус тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Мөсний шагайн холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулж байна.