"НОГООН ХАШАА" ТӨСӨЛ БЗД-ИЙН 97-Р СУРГУУЛЬ ДЭЭР ХЭРЭГЖЛЭЭ

Эрүүл, экологийн тэнцвэрт орчинг бий болгох зорилготой “Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөр дэх “Ногоон хашаа” төсөл нээлтээ хийсэн. Ногоон хашаа төсөл 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл нийт дөрвөн үе шаттайгаар хэрэгжих бөгөөд төсөл үргэлжлэх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт 30,000 гаруй модыг суулган, 3 жилийн хугацаанд арчилж ургуулан ойр орчны ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Хөтөлбөрийн удирдагчаар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг ажиллаж, Галсан сан, “МИКА Монгол” ТББ-ууд хамтран ажиллаж байна. Төслийн эхний шатанд ХӨСҮТөвд 2175м2 төв талбайд 1740 шар хуайс, 250 хайлаас, 40 монос, 50 улиаснийт 2070 мод тарьсан. Мөн БЗД-ийн 97-р сургууль дээр шар хуайс 780 ширхэг, хайлаас 900 ширхэг, монос 10 ширхэг улиас 15 ширхэг нийт 1705 ширхэг мод тарьлаа. Хөтөлбөрийн дараагийн зорилтот газар болох 3-р амаржих газар шар хуайс 1320 ширхэг, хайлаас 1320 ширхэг, улиас 10, монос 10, голтбор 15 ширхэг нийт 2675 ширхэг модыг 5сарын 7нд тарих гэж байна.